SKLAD Concepts Store
Carhartt WIP 'Simple' Relaxed Baggy Jeans
OVERVIEW
Ажлын хувцасны бат бөх чанарыг өдөр тутмын гудамжны соёлд зориулан шинэчилдэг Carhartt WIP (Work In Progress) цуглуулгын тулгуур элемент болсон өргөн жинсэн өмд. Байгалийн уусалттай цэвэрхэн цайвар цэнхэр (Light Stone Wash) өнгө нь загварт маш баялаг винтаг, архив өнгө аяс оруулна. Баруун арын халаасан дээр байрлах брэндийн нэрийн хуудас болсон дөрвөлжин C-лого пач деталь болон доошоо бөмбөгөр хүндээр унах уналт нь үүнийг өдөр тутамд хамгийн тухтай атлаа өндөр мэдрэмжтэй "effortless" дүр төрх бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой суурь хувцас болгож байгаа юм.
DETAILS
Aesthetic: Light Stone Wash (Чулуун угаалттай цайвар цэнхэр) өнгө, баруун арын халаасны төв хэсэгт байрлах Carhartt-ын сонгодог шаргал өнгийн дөрвөлжин C-лого пач деталь.
Material: Хэлбэрээ маш цэвэрхэн барьж, доошоо шулуун бөгөөд бөмбөгөр хүнд уналт үүсгэх дээд зэргийн чанартай, бат бөх хүнд жингийн 100% denim даавуу.
Construction: Ажлын хувцасны уламжлалт хэв маягийг хадгалсан цэвэрхэн гурвалсан оёдол, ар талын багтаамж сайтай том дөрвөлжин халааснууд болон бат бөх бүсний гогцоонууд.
Fit: Бүсэлхийгээр цэгцтэй суух атлаа гуя, шилбэний хэсгээр маш чөлөөтэй, өргөн бөмбөгөр (relaxed/baggy wide-leg silhouette) унах суулт.